Sunday, March 25, 2007

Анд нөхдийнхөө тухайд

Анд нөхдийнхөө тухайд хэдэн үг тэрлэсүй.

Надад олон найз бий. Цэцэрлэгийн, 10 жилийн, нэг байрны, их сургуулийн, ажлын, ажил хэргийн гээд л. Би найзуудаараа их бахархдаг. Мөн тэдэнтэй найз байдгаараа өөрөөрөө бахархдаг. Найз гэдэг үг нь өөрөө их эрхэм үг юм. Миний найзууд их дотно, найрсаг, илэн далангүй байж чаддаг.

Би ганцаардахаас их айдаг хүн. Тиймээс би олуулаа байх дуртай. Би найзуудтайгаа байсан цагт улам ихийг бүтээж, улам их амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэдэг.

Миний найзууд дотор үеийнхнээсээ тасарсан амжилтад хүрсэн хүн ч бий, үеийнхнийхээ хүрсэн амжилтад ч хүрээгүй явж байгаа хүн ч бий.

Би найзууддаа хайртай. Тэд ч бас ингэж боддог гэдэгт би итгэлтэй байна. Эрчүүдийн нөхөрлөлөөс авах ч юм бий, хаях ч юм бий. Гэхдээ л үргэлж нэгнийхээ төлөө байдаг болохоор бүх юм зөвддөг. Уухаас бусад дээр шүү дээ. Хэ хэ.

Найз гэдэг бол эрхэм хүн. Насан туршдаа найз байж чадвал бүр эрхэм. Хамтдаа амжилтад хүрвэл бүр сайн. Билл Гейтс, Пол Аллен нар, Сергей Брин, Ларри Пейж нар шиг мөнгөнд эвдэрдэггүй нөхөрлөл энэ дэлхийд зөндөө.

Нөхөрлөлөө эрхэмлэцгээе. Та нарыг түшиж тулах хүмүүс чинь гэр бүлийнхнээс чинь гадна анд нөхөд чинь шүү гэдгийг үргэлж санаж яваарай.

5 comments:

Одко said...

Bayarlalaa, bi ch bas chinii naiz gedgeeree baharhdag shuu. Amjilt.

Pearle Deppsu said...

nz nariin tal deer adilhan bodoltoi bdag hun bna. bi say holboosyyd dotroos Anod gej bhiig harlaa. tegeheer chi Anod-d ajilladag yumuu?

Pearle Deppsu said...

oh yeah, and i want to watch movie with u

Gantulga U said...

Тийм ээ, би одоо Анод-д ажилладаг юм. Анхнаасаа банк, санхүүгийн ажлыг сонирхсон, тэр чиглэлээрээ ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг шүү. гэхдээ амьдралын явцад яаж ч өөрчлөгдөж болно шүү дээ. /бөөрөнхий хэлчихэв үү дээ, гэсэн/

Gantulga U said...
This comment has been removed by the author.