Thursday, April 5, 2007

Аз жаргалд хүрэхийн тулд хэрхэн зориг гаргах вэ?

Аз жаргалын эрэлд... Миний нэг найз энэ тухай бичлэг бичсэн байна. Түүнийг уншаад амьдрах хүсэл, аз жаргалын тухай бичихээр шийдлээ.

Эхлээд энэ тухай хийгдсэн кинонуудын талаар цухас дурдая. Та бүхэн Will Smith-н Pursuit of Happiness гэдэг киног үзсэн байх. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг зарчмын дагуу л хийгдсэн кино байсан. Бас саяхан би нэг Солонгос кино үзсэн. Тэр кинонд нэгэн солонгос бүсгүйн хэрхэн аз жаргалтай болсон тухай, түүндээ хүрэхийн тулд хэрхэн өөрийгөө золиослосон тухай гардаг юм. Мөн шоуны Энэ киноны тухай жаахан тайлбарлая.

Кан Ханна гэдэг хүүхэн маш сайхан хоолойтой, сайхан дуулдаг, ганц гэм нь маш бүдүүн, царай муутай, эв дүйгүй. Хоолойгоо нэгэн шоу бизнесийн компанид ашиглуулж, бас утасны сексийн үйлчилгээнд оператораар ажиллаж мөнгө олдог. Тэр шоу бизнесийн компани нь нэгэн царайлаг, гайгүй бүжиглэдэг хүүхнийг дуучин болгож, ард нь Кан Ханна-г дуулуулж бизнес хийдэг. Кан Ханна тэр компаний продюссер залууд дурлаад, дурласан сэтгэлээрээ л шинэ шинэ дуу зохиож, сэтгэлээсээ дуулдаг байсны улмаас тухайн дуунууд нь хит болж, амжилт олдог. Гэвч нөгөө продюссер залуу нь Кан Ханна-г мэдээж тоодоггүй. Эгч үүнээс болж сэтгэлээр унан, гутарч амиа хорлохоор шийдэж эм уусан ч бие нь том болохоор эм нь бүрэн үйлчлэхгүй, мансуураад л болоо. Тэгээд дараа нь гэрийнхээ хамаг хаалга, цонхыг бүрэн хааж, битүүлж байгаад хийн хоолойгоо нээгээд үхэхээр хэвтдэг ч азтай тохиолдлоор гоо сайхны мэс засалд орох санаа төрж, эмнэлэг явдаг. Хуучин ажлуудаа бүгдийг нь орхиж, хайртай гөлгөө хүртэл төөрүүлж, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байдаг аавтайгаа ч уулзахгүйгээр бүтэн жилийн хугацаанд эмнэлэгт хэвтэж, өөхөө соруулж, арьсаа хасуулж, силикон шахуулж, ясаа хусуулж, мөн маш их дасгал хийсны эцэст хамгийн үзэсгэлэнтэй хүүхний нэг болон хувирдаг. Ийнхүү хувирсны дараа олон хөгжилтэй явдлуудыг туулж, мөн хүнд байдалд ч орж явсаар маш нэр хүндтэй, алдартай дуучин болдог. Энэ киноноос юуг ойлгосон бэ гэвэл хүн аз жаргалтай амьдрах, зорьсондоо хүрэхийн тулд бүтэшгүй мэт зүйлийг ч бүтээж, шургуу хөдөлмөрлөж, хичээх хэрэгтэй. Таны хичээл зүтгэлийг чинь бурхан үнэлж, тохирсон хариуг өгөх болно гэдгийг л ойлгож авлаа.

Би өөрөөсөө аз жаргалын эрэлд хэрхэн бэдэрч яваагаа асууж, байгаа байдлаа тодорхойлохыг хичээлээ. Энэ тухай дараа нь бичнэ ээ.

2 comments:

Chariote said...

Miniiheer ter kino az jargalyn tuhai ogt yariagui yum shigee. zugeer hun baigaagaaraa baij chadahgui bol muuhai gesen utgatai sanagdsan. Buh yum ni hiimel bhyg az jargaltai bolson gj oilgoj bolohgui.

Gantulga U said...

Хэдийгээр тэр хүний бүх юм нь хуурамч, хиймэл ч гэсэн, зорьсондоо хүрсэн, өөрийнхөө дуу хоолойг өөрийнхөө нэр хүндийн төлөө ашиглаж, өөрийг нь хүн болгон мэддэг болохыг хүссэн. Тэр зорилгодоо хүрсэн. Тэр хүн үүнийг хүссэн, тэрэндээ хүрэхийн тулд маш их зориг гаргасан. Өөртөө л аз жаргалтай байгаа хэрэг л дээ.