Wednesday, April 11, 2007

2007 оны анхны бороо

Өнөөдөр энэ жилийн анхны бороо орлоо. Гэхдээ би ороод дуусчихсан байхад нь сэрсэн л дээ. Өглөө 7-д босоод цонхоор хартал харин бороо орчихсон, зарим хүмүүс гадаа гарчихсан, нарласан маягтай, өлгийтэй хүүхдээ салхилуулсан шиг алхаж байдаг байна шд. Гадаа гарахад ямар гоё байсан гээч. хэлэх ч юм биш, үг олдохгүй байна. хэхэ,

Ойрын хэдэн өдөр ажил ихтэй, ширээнийхээ араас хөндийрөх ч завгүй байна. Байгууллагынхаа жилийн тайлангийн ажлыг дуусгаж, хэвлэлтэнд өгчих санаатай. Бас хажуугаар нь өчнөөн ажил давхцаад. Ер нь л их ажилтай байна. Бас хажуугаар нь зарим хүмүүс блог-оо шинэчил гэж шахаад.

Сониноос би саяхан өөрийнхөө 35 нас хүртэлх төлөвлөгөөг гаргаж үзлээ. Бүр хийх ажлуудтай нь шүү. Жишээ нь: Мэргэжлийн хувьд хүрэх амжилт гэдэг дээр тухайн амжилтанд хүрэхийн тулд ямар ямар ажлуудыг хийх ёстой вэ гээд нэг бүрчлэн гаргалаа. Тэгээд одоо хийсэн байгааг нь оруулсан чинь ердөө 1% гэж гардаг байна шд. Тэгэхээр нөхөр Гантулга гуай одооноос энэхүү баримт бичгийг өглөө, орой болгон харж, түүний дагуу ажлаа төлөвлөн, болж өгвөл 35 хүрэхээс өмнө энэ бүх ажлыг дуусгах ёстой, үгүй бол тэр чигтээ байгаарай /энэ хэвээрээ байгаарай гэдэг шиг/ гэж л өөртөө зааж хэлж сууж байна. Энэ тухай нэг найздаа хэлсэн чинь надад үзүүлчих, тэгээд дараа нь би чамайг төлөвлөгөөнөөс гажих гээд байхаар чинь загнаад, хэлээд, үглээд байж байя гэнэ. Энэ бол миний хувийн төлөвлөгөө, хүнд үзүүлэхээргүй мэдээллүүд бас орсон байгаа болохоор би өөрөө л байнга хөтөлж, хянаж явах ёстой гэж бодож байна. Харин түүндээ хүрэхийн тулд өдөр шөнө гэж ялгахгүй, цаг хугацаагүй ажиллана даа.

За за, бороо гэж эхлээд тэс хөндлөн зүйл бичээд эхэллээ. Юутай ч ирж буй улиралд бүх зүйл сайхан бүтэмжтэй байх болтугай, зуны улирлын лазан битгий намайг эзэмдээсэй гэж хүсэж байна. Учир нь ойрд дулаарсан чинь үдийн хоолны дараа ажил хийх ямар ч сонирхолгүй болтол лазан хөдлөх гээд байгаа болохоор аль болох эсэргүүцэх ажил зохион байгуулж, залхуурлын эсрэг "Хөгжлийн төлөө хөдөлгөөн" байгуулаад тэмцэж байна.

5 comments:

Anonymous said...

Ter naizdaa uzuulsen ni deer dee

Pearle Deppsu said...

huuh, 10 jiliin plan gesen ug uu? Ta tegeed tuluvluguund garch boloh saad totgor enee teree asuudluudiig bugdiig ni tootsoj uzsen uu tee?

Gantulga U said...

Аанхан, 10 жилийн хугацааны төлөвлөгөө гэсэн үг. Одоогоор тэр саад тотгорыг бүрэн тусгаагүй байгаа. Ямар ч байсан бүх л хийх зүйлсээ тусгаж дуусаж байна. Дараа нь нэг сайн цэгцлээд болзошгүй зүйлсийг тусгахыг оролдоно доо.

Pearle Deppsu said...

ta neeree Deppsu Silver-ee Pearle Deppsu bolgoj zasahgui yumyy?

Gantulga U said...

За, одоо заслаа. Харин яагаад тэгж оруулсан юм бол? гээд гайхаж байна. Уучлаарай.